Соёл урлагийн байгууллагын 22 жилийн ой

Соёл урлагийн байгууллагын 22 жилийн ойн баяр Цогтцэций суманд 9 сарын 4-6 хооронд болж 12 сумын нийт 80 гаруй соёлын ажилчид баяртаа оролцон Цогтцэций суманд урлагын өдрүүд үргэлжиллээ. Уг арга хэмжээнд кино үзэх, орон нутгийн судлах музейтэй танилцах ,Орон нутгийн өмчит Таван толгой ХК-тай танилцах, нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгуулж, менежментийг чадваржуулах сургалт, урлагийн тоглолт, үдэшлэг цэнгүүний арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү баярын арга хэмжээг Тавантолгой ХК ивээн тэтгэж хамтарч оролцлоо. Та бүхэнд 22 жилийн баярын мэнд дэвшүүлье.