БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цогтцэций сумын засаг даргын 2024.01.11-ний өдрийн 1-24 тоот албан бичгийн дагуу зэрлэг ан амьтдын амьдрах орчин, идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахын тулд өвс, хужир, мөс тавих ажлыг 2024 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд батлагдсан хуваарийн өвс тэжээл тавих биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэл өгсөн. 

Дээрх ажлын хүрээнд Тавантолгой ХК-ны байгаль орчны мэргэжилтэн, ажилтнууд 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлыг Цогтцэций сумын Сийрст багийн Цэций ууланд зэрлэг амьтдад 10 удаагийн давтамжтайгаар нийт 280 боодол өвс, 500 кг хужир тараахаар төлөвлөсөн. 

Биотехникийн арга хэмжээг Тавантолгой ХК байгаль орчны мэргэжилтэн, ажилтнууд болон хөрс хуулалт гүйцэтгэгч Новел лизинг ХХК -ны ажилтнуудтай хамтран 2024.02.07-ний өдөр хуваарийн дагуу 2 цэгт зэрлэг амьтадын хэвтэр, бэлчээрлэх хэсэгт 30 боодол өвс тараан байршууллаа.