Олон улсын STEAM буюу ШИМТ хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар хамгийн сүүлийн үеийн сургалтын систем болох “ШИМТ+ kinder” цогц хөтөлбөрийг Өмнөговь аймгийн 32 цэцэрлэгт хэрэгжүүлж эхлэхээр нээлтээ хийлээ.

Өмнөговь аймгийн СӨБ-ын 600 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид орчин үеийн шинэ нээлт болох шинжлэх ухаанч математик сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн цогц мэдлэг, чадварыг ШИМТ+ kinder” хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд багачуудад олгох юм.

Хамгийн эхэнд хэрэгжүүлэх 5 цэцэрлэгт Цогтцэций сумын 6-р цэцэрлэг багтаж сургалтын багц хэрэглэгдэхүүнийг гардан авлаа.

Энэхүү хөтөлбөр нь бага насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүүхдүүд баг болон өөрсдийн гараар бүтээл хийж, бүтээлээ ашиглан туршилт явуулах, шинийг санаачлах чухал чадвар дадлыг тоглонгоо эзэмших, бүтээлч чадварлаг иргэн болж төлөвших орчин үеийн дэвшилтэт хөтөлбөр юм.