Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Тавантолгой”ХК-ийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Даланзадгад суманд эхэллээ.

Тус тэмцээнийг 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 28 багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж байна. Насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөн ихтэй, чансаа өндөр тэмцээн болдгоороо онцлогтой юм.

Нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.