НОГООН ГОВЬ-БИД БҮТЭЭНЭ

"Тавантолгой" ХК нь Ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөнд нэгдэж 7.5 сая мод тарихаар төлөвлөн тариалалтыг үе шаттайгаар хийн ажиллаж байна.

Үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан намрын ээлжит мод тарих ажлыг зохион байгууллаа. Энэ удаагийн тариалалт нь өөрсдийн ойжуулалтын талбайд тарьж үрслүүлсэн суулгацыг шилжүүлэн тариалснаараа онцлогтой юм.

Цогтцэций сумын Шинэ суурьшлын бүс дэх 6 га талбайд 5000 ширхэг модны суулгацыг тарьсан бөгөөд уурхайн нийт ажилтнууд болон ахмад уурхайчид үе үеийн дарга, гүйцэтгэх захирал, дэд захиралууд оролцлоо.