УИХ-ын гишүүн, УУХҮЯ-ы сайд Ж.Ганбаатар Тавантолгой уурхайд зочиллоо

“Тавантолгой”ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бөгөөд ерөнхий инженер П.Мөнхтуул, Санхүү эрхэлсэн дэд захирал Ө.Мөнхтайван болон бусад албаны хүмүүс зочдыг хүлээн авч уурхайн төлөвлөлт, бүтээн байгуулалт, цаашдын зорилго зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

Мөн энэ үеэр “Тавантолгой”ХК-ийн пүүний оператор Г. Чингүн, слесарь Б.Мөнхбадрах нарыг ТЭРГҮҮНИЙ УУРХАЙЧИН цолоор, геологи инженер С.Лхамсүрэнд УУХҮЯ-ы хүндэт жуух бичгээр шагнаж ажлын байран дээр нь гардуулан өгч баяр хүргэлээ.