ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ АНХНЫ ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 240 км төмөр замыг ашиглалтад оруулж анхны цуваа хөдөллөө. Уг бүтээн байгуулалтад захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчтэй хамтран дотоодын 600 гаруй ААН, 3000 орчим инженер, техникийн ажилтан , 2000 гаруй машин механизм ажилласан байна. Монгол инженерүүдийн ур ухаан дээр суурилсан, Олон улсын стандартад нийцсэн, 2 өртөө 6 зөрлөг бүхий 1-р зэрэглэлийн уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлогтой юм.

Тус төмөр зам нь жилдээ 30-50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм. Ингэснээр нүүрсний экспорт 2 дахин өсч, тээврийн зардал 3.8 дахин буурах нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байгаа юм.