Засаг дарга Р.Сэддорж Цагаан-Овоо багийн малчдыг хүлээн авч уулзан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч санал хүсэлтийг сонслоо. Тус багийн хувьд 740 өрхийн 2310 хүн амтай бөгөөд малчин өрх 172 байна. Хамгийн тулгамдсан асуудал болох Багийн төвийн байртай болгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг Засаг дарга уулзалтын үеэр мэдэгдэж малчдад баяртай мэдээ дуулгалаа.