МАЛЧДАД ӨВС ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

"Тавантолгой" ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд өвөлжилт хүндэрсэн Цогтцэций сумын малчдад өвс олгохоор шийдвэрлэлээ. Тус суманд 400 гаруй малчин өрхийн 153 мянган толгой мал өвөлжиж байгаа юм. Манай компанийн хувьд жил бүр малчин өрхүүддээ өвс тэжээлийн тусламж үзүүлж ирсэн бөгөөд цаг хүндэрсэн энэ үед малчин иргэддээ өвс олгох ажлыг зохион байгуулж байна.

Билгэх багийн малчид 1-р сарын 19-20

Сийрст багийн малчид 1-р сарын 21-22

Цагаан-Овоо, Өгөөмөр багийн малчид 1-р сарын 25-26-ны өдрүүдэд өвсөө компани дээрээс ирж авна уу.