card

Нийгмийн хариуцлага

“ТАВАНТОЛГОЙ” ХК НЬ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НИЙТ 7,5 САЯ МОД ТАРИНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өрнүүлж буй “ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөнийг “ТАВАНТОЛГОЙ” ХК дэмжиж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 6 сая мод тарьж ургуулахаар санамж бичгийг байгуулсан.

2022-2030 он хүртэлх хугацаанд Тавантолгой ХК нь нийт 7,5 сая модыг тарих бөгөөд “Гүйцэтгэх захирал”-ын 2022 оны тушаалаар жил бүр компанийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын нийт ажилчид, “Ажилтан бүр 20 ширхэг мод” тарьж ургуулах үүрэг хүлээж,  “НОГООН ГОВЬ–БИД БҮТЭЭНЭ” уриатайгаар нэгдэн ажиллаж байна.

“Тавантолгой” ХК, МУИС-тай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг 2021 оны 09 сарын 08-ны өдөр байгуулсан. Уг төслөөр “Таван Tолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн ус багийн нутаг “Эрдэнэбулаг”-ийн эдэлбэр газарт МУИС нь нийт 20 га газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж “Сургалт, судалгааны төв” байгуулж, мод үржүүлэг, нутгийн унаган ургамлуудыг нөхөн сэргээх, дасан зохицох ургамлуудыг нутагшуулах, говийн бүсийн уур амьсгал, хөрс, ургамал,  амьтны экосистемийн иж бүрэн судалгаа хийж ажиллана.