card

Ордын түүх

  • 1934 - 1935

    1934 - 1935 оноос

    Энд чулуун нvvрс байдаг гэдгийг ажил хичээнгvй ажигч гярхай нутгийн ардууд, ахмад буурлууд, уран дархчуул тухайн vедээ мэдэж, амьдрал ахуйдаа тэмээнд нуруу ачаалан хэрэглэж, vр дvнгий нь vзэж эхэлсэн байна.

  • 1936 -

    1936 оноос

    Сум, аймгийн хамгаалалтанд авч гар аргаар тvлшинд хэрэглэж ирсэн.

  • 1939 -

    1939 оны сvvлч 1940 оноос...

    Цогтцэций сум дахь vйлдвэр – хоршооллын артельд Тавантолгойн чулуу нvvрсийг шилжvvлэн гар аргаар гарган авч аймгийн тєвд борлуулж эхэлснээр анхныхаа ажил vйлчилгээний гараанд гарч эхэлсэн.

  • 1966-04-18

    1966 оны 04 - р марын 18 - ны өдөр

    БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 124 дvгээр тогтоолоор тус орд газрыг улсын болгож, vйлдвэрийн аргаар ашиглахаар шийдвэрлэн Аж vйлдвэрийн Яаманд шилжvvлэн өгч, Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нvvрсний уурхайн цэг болгон ажилчид 8, vvнээс ажилчин гуравтайгаар зохион байгуулагдаж, анх удаа 300тн нvvрс гаргаж улсын төлөвлөгөөг хvлээн авч байсан.

  • 1967-04-25

    1967 оны 04 - р сарын 25 - ны өдөр

    Аж vйлдвэрийн яамны 64 тоот тушаалаар Сайд нарын Зөвлөлийн 30-р тогтоолыг vндэслэн 1967 оны 05-р сарын 01-ний өдрөөс биеэ даасан уурхайн захиргаа болгон байгуулсан байна. Энэ vед нийт 15 ажилтантай эхэлсэн. Анхны даргаар нь С.Хvvхэнжав томилогдон ажиллажээ. Анхныхаа жил 4300 тн нvvрс гаргаж 1500 м3 хөрс хуулах төлөвлөгөө авч 107.2-133.3%-р биелvvлэн бахдам амжилтаар эхэлсэн.

  • 1978 - 1980

    1978 - 1980 онуудад...

    Уулын vндсэн тоног төхөөрөмжvvд шинэчлэгдэн Э 10011 экскаватор, Краз 256 автосамосвал, СБМ-2 өрмийн машин, ЭСД – 100 дизель станцуудаар хангагдаж байсан.

  • 1980-1990

    1980 - 1990 онд

    ЭО-5111 экскаваторууд, автогрейдер, Т-170, Т-130 бульдозерууд зэргээр уулын vйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэн, автопарк vйлчилгээний машин техникvvдээр шинэчлэгдэн жилдээ 120000тн нvvрс олборлон борлуулах хvчин чадалтай орон нутгийн чанартай томоохон уурхай болон өргөжсөн.

  • 1983 - 1984

    1983, 1984 онуудад

    Тvлш, Эрчим хvчний салбарын хэмжэнл социалист уралдаанд 3-р байр, БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ой угтаж бvх ард тvмний социалист уралдаанд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МVЭ-ийн Төв Зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны диплом, мөнгөн шагналуудаар шагнагдсан.

  • 1990 - 1991

    1990 - 1991 онд

    Хөтлийн цемент шохойн vйлдвэр, Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцад нvvрс нийлvvлж байсан.

  • 2004 -

    2004 оноос...

    БНХАУ-д нvvрс экспортлох гэрээ хийснээр энэ хугацаанд нvvрс борлуулалтын хэмжээ эрс нэмэгдэж нийт 2.8 сая тн нvvрс олборлож 2.9 сая м3 хөрс хуулсан амжилттай.

  • 2007-08-29

    2007 оны 08-р сарын 29 өдөр...

    Тавантолгой ХК нь тvvхэндээ анх удаа 1 сая тн нvvрс экспортолж 40-н жилийн тvvхэнд тодоор бичигдэх болсон.