“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн саналыг үндэслэн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 11-р сарын 30-ны өдрийн 15-р тогтоолоор:
- Дотоодын нүүрсний үнийг аймгийн төв болон сумдын айл өрх, төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад одоогийн борлуулалтын үнээс 20 хувиар хямдруулж 30800 төгрөгөөр худалдан борлуулах
- Өмнөговь аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй 60- аас дээш настай ахмадуудад 2 тонн нүүрс үнэгүй олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Дээрх шийдвэрийг 2020 оны 12-р сарын 2-ны өдрөөс хэрэгжүүлэх бөгөөд зохих журмын дагуу зохион байгуулна.