ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ

Уул уурхайн үйлдвэрлэлийн тогтвортой, найдвартай ажиллах гол үнэт баялаг бол компанийн ажилчид байдаг. Тиймээс “Тавантолгой ХК”-ий Захиргаа санхүү Хүний нөөцөөс нийт ажилчдынхаа мэдлэг боловсролд анхааран тогтмол сургалт зохион байгуулдаг билээ.

/COVID-19/ халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан сургалтын үйл ажиллагааг явуулж байна.