ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:Уурхайд ашиглах автогрейдер нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар:ТТХК/2020001003

 

 Тавантолгой ХК ньэрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайд ашиглагдах автогрейдер /1ш/–ыг нийлүүлэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашигоан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:Сүүлийн2 жилийн буюу 2018, 2019 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгөөс багагүй байх
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжит зээлийн хэмжээ: Тухайн нийлүүлэхээр санал болгож буй барааны үнийн дүнгийн 40%-иас дээш хэмжээтэй байх.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэгэнд уул уурхайн хүнд машин механизм нийлүүлсэн 1-ээс доошгүй гэрээ
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: үгүй

Тендерийн хамт 39’400’000/гучин есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 10 цаг–аас өмнө www.tender.gov.mnхаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн, 10 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг,

“Тавантолгой” ХК, Үнэлгээний хороо

Утас: 7535-5555 дотуур утас-211