Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах засвар
үйлчилгээний зориулалт бүхий тэргэнцэртэй өргөгч машин /1ш, 14м өндөрт ажиллах чадвартай
вишктай/ нийлүүлэх,
Тендер шалгаруулалтын дугаар: Т09/2018


Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд
ашиглагдах засвар үйлчилгээний зориулалт бүхий тэргэнцэртэй өргөгч машин /1ш, 14м
өндөрт ажиллах чадвартай вишктай/ нийлүүлэх, Т09/2018
 -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн
тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй
нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй
хөрвөх валютаар худалдан авч болно.
Харилцах банк: ХААН банк /5602001017 төгрөг данс/
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2016,2017/ борлуулалтын дундаж орлого 100 000 000 / нэг зуун сая/ төгрөгөөс дээш
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 /хоёр/ жил
  • Ижил төстэй ажил гүйцэтэгэсэн чадвар: Сүүлийн 2 жилийн хугацаанд нийлүүлэх гэж буй барааны үнийн дүнгийн 50%-иас доошгүй бараа нийлүүлсэн байх
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, худалдаалах, гадаад дотоод худалдаа

Тендерийн хамт төсөвт өртгийн 2% буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх
төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд
оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн,
10 цаг 30 минут-т нээнэ.

  •  Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Тавантолгой ХК
Үнэлгээний хороо: 99074978, 99044806
 /ажлын цагаар 08-17цаг/