УУРХАЙЧДЫН НАМАР 2023 ДУУНЫ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНООС УУРХАЙЧДЫН НАМАР 2023 ДУУНЫ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийт ажилтан албан хаагчдынхаа амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, шинэ залуу авьяастныг нээн илрүүлэх зорилгоор "УУРХАЙЧДЫН НАМАР" дууны уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 12 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд :

Тэргүүн байрыг: Уурхайн эмч С.Шинэсар

Дэд байрыг Чингэлэг тээвэр терминалын хөдөлгөөн зохицуулагч Г.Гүрдаш

Гутгаар байрыг: ОНХ ажилтан Б.Өлзий-Өрнөх

Тусгай байрыг: Пүүний оператор Х.Хүслэн тус тус байр эзэллээ.

Дууны уралдаанд идэвхтэй оролцсон уурхайчдадаа баярлаж талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.