Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөрийн "Залуус" дэд хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Залуучуудын холбооноос санаачлан "Миний мэдэх уурхай" аялалыг жил бүр зохион байгуулж байна.

Даланзадгад сумын ЕБС-уудын 12 дугаар ангийн сурагчдаас уул уурхайн чиглэлээр суралцах хүсэл сонирхолтой 130 гаруй сурагчид орон нутгийн өмчит "Тавантолгой"ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сурагчид маань сургуулиа төгсөөд их, дээд сургуульд элсэн суралцахдаа нутаг орныхоо онцлог, уул уурхайн талаар мэдлэг мэдээлэл олж авах, ирээдүйн мэргэжилээ сонгоход нь дэмжлэг болох зорилгоор тус аялалыг зохион байгуулж байгаа юм.