ШУТИС-ИЙН ОЮУТНУУД ТАВАНТОЛГОЙН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-д Уул уурхай, геотехникийн мэргэжлээр суралцаж буй 2 дугаар курсийн 34 оюутан өнөөдөр "Тавантолгой" ХК-д зочилж, уурхайн үйл ажиллагаатай танилцах дадлага ажлаа хийлээ.

Уурхайн үйлдвэрлэл, технологийн үйл явцтай газар дээр нь ирж танилцсанаар онолын мэдлэгээ практик дээр бататгах ач холбогдолтой дадлага ажил болж байгааг тэд онцолж байлаа.

Оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.