ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

 

Огноо: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр

Тендер шалгаруулалтын дугаар: ТТХК/202201001

 

“Тавантолгой” ХК нь Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай хоёр түвшинд огтлолцох хүнд даацын авто тээврийн гүүр барих зураг төслийн ажлын -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зөвлөх нь ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор түншлэх буюу эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай хоёр түвшинд огтлолцох хүнд даацын авто тээврийн гүүр барих зураг төслийн ажил гүйцэтгэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулах, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих зэрэг болно.

 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14, 15, 16 дугаар зүйлийн шаардлага хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.

Мэдээлэлд дараах зүйлсийг нэмж багтаасан байна.Үүнд:

  1. Компанийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан байх/;
  2. Тендерт оролцогч хуулийн этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаа, гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар шүүхэд хариуцагчаар оролцож байсан эсэх талаарх лавлагааг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн, Шүүхийн төрөлжсөн архиваас тендер зарлагдсанаас хойш хугацаагаар авсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн, хуулийн этгээдэд өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолтыг тендер зарлагдсанаас хойш хугацаагаар авсан байна
  3. Ашигтай ажилласан жилийн тоо: 2020,2021 онуудын аль нэг жилд
  4. Сүүлийн 2 /2020, 2021/ жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.
  5. 2020, 2021 оны борлуулалтын орлогын хэмжээ нийт төсөвт өртгийн аль нэг жилд 60 хувиас багагүй байх
  6. Өмнө хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл: 2020, 2021 онуудын аль нэг жилд нь хийж гүйцэтгэсэн байх
  7. Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд санал болгож буй мэргэжлийн боловсон хүчний нэрс, анкет, тэдгээрийн чадвар, туршлагыг талаарх мэдээлэл, нотолсон баримт бичиг, /Ажил гүйцэтгэх зөвлөх, эсвэл түншлэлийн хувьд тэргүүлэх, голлох зөвлөхүүд нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагатай байх ёстой ба салбараа 10-аас доошгүй жил ажилласан байх/
  8. Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “тийм” Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл  /Нотариатаар баталгаажуулсан байх/;
  9. Харилцагч банкны хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тодорхойлолт ирүүлнэ.
  10. Зөвлөх үйлчилгээний чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;
  11. Тендерийн баримт бичгийг Монгол хэл дээр ирүүлнэ. Гадаад хэл дээрх баримт бичгийг баталгаат орчуулгын газраар орчуулан ирүүлнэ.

Сонирхсон зөвлөх нь тендерийн баримт бичиг болон ажлын даалгавартай холбогдох нэмэлт мэдээллийг 2022 оны 02-р сарын 24-ний 10 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2022 оны 02-р сарын 28-ний 10 цаг хүртэл хугацаанд багтаж цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсгээр нэвтрэн орж цахим хэлбэрээр ирүүлнэ.  

 

 

Монгол улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сум,

Цагаан-Овоо баг, “Тавантолгой” ХК,

Үнэлгээний хороо

Утас: 7535-5555 /дотуур утас-211/