Өмнөговь аймаг халдваргүй Ногоон бүс

Өмнөговь аймаг халдваргүй Ногоон бүс болсонтой холбоотойгоор Тавантолгой ХК-ийн Шуурхай комиссоос уурхайн бүх ажилчдыг корона вирусын урьдчилан сэргийлэх шинжилгээнд 100 хувь хамрууллаа. Мөн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, зөвлөгөө мэдээлэлээр хангахын зэрэгцээ хүн бүрийг хамгаалах хэрэгслээр ханган ажиллаж байна. УОК болон УУЯ-аас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллаж байна.